АЗИ НОМХОН ДАЛАЙН САНСРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАЙГУУЛЛАГААС ДОКТОР, МАГИСТРЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДАЖ БАЙНА

 In Мэдээ мэдээлэл, Фото мэдээ

АЗИ, НОМХОН ДАЛАЙН САНСРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАЙГУУЛЛАГААС ДОКТОР, МАГИСТРЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДАЖ БАЙНА.

2018-01-11

Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагаас хэрэгжүүлж буй “Сансрын хэрэглээний хөтөлбөр”-ийн хүрээнд сансрын технологийн хөгжлийг дэмжих, хүний нөөцийг чадавхжуулах зорилгоор БНХАУ-ын Бейхангийн их сургуульд 2018 оноос элсэн орох Доктор (DOCSTA) болон Магистр (MASTA)-ын зэрэг олгох тэтгэлэг хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг нээлттэйгээр зарлаж байна.

Хөтөлбөрийн тухай:

НҮБ-ын “Сансрын хэрэглээ” хөтөлбөрийн зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх зорилгоор БНХАУ-ын Бэйхангийн их сургуулийн санаачлагаар, Ази, номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагын дэмжлэгтэйгээр 2006 оноос эхлэн хэрэгжиж эхэлсэн тус хөтөлбөрт Монгол Улс 2008 оноос нэгдсэн.

БНХАУ-ын Бэйхангийн их сургууль нь 1952 онд байгуулагдсан бөгөөд хуучнаар Бээжингийн их сургуулийн агаарын хөлгийн инженерчлэл, сансар судлалын чиглэлийн салбар сургууль юм. Энэ чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн хамгийн анхны бөгөөд  Хятадын шилдэг 16 сургуулийн нэг юм.

Суралцах чиглэл:

Хугацаа:  2018 оны 9 дүгээр сараас хойш 1 жил 9 сар

Тэтгэлэгийн хамрах хүрээ:

  • 9 сарын хугацааны сургалтын төлбөр;
  • 1 жилийн хугацаанд судалгаа төсөл дээр ажиллах сургалтын төлбөр;
  • Сургуулийн дотуур байрны төлбөр (цэвэр ус, цахилгааны төлбөр орохгүй);
  • Суралцах хугацааны амьжиргааны зардал (Хятадын тэтгэлгийн зөвлөлийн стандартын дагуу ойролцоогоор сард 3000 юань);
  • Гэнэтийн осол эмчилгээний үеийн даатгалын төлбөр (Хятадын Тэтгэлгийн Зөвлөлийн стандартын дагуу);
  • 2 талын энгийн зэрэглэлийн нислэгийн тийзний төлбөр (зөвхөн 1 удаа олгох);

Тавигдах шаардлага:

  • Монгол Улсын иргэн байх;
  • 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн байдлаар MASTA хөтөлбөрт өргөдөл гаргагч 35, DOCSTA хөтөлбөрт өргөдөл гаргагч 40 нас хүрээгүй байх (DOCSTA хөтөлбөрт 35 нас хүрээгүй өргөдөл гаргагчид шалгаруулалтад давуу тал эдэлнэ);
  • Сансрын технологийн салбар эсхүл судалгааны байгууллагад ажиллаж байсан мэргэжлийн туршлагатай байх;
  • Англи хэлний ахисан шатны ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй байх;
  • Монгол Улсын Засгийн газар болон бусад улсын засгийн газраас хүлээн зөвшөөрөгдсөн буюу магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийг байгалийн ухаан, мэдээлэл харилцаа холбооны инженерийн чиглэлээр магистр болон бакалавраас доошгүй зэрэгтэй төгссөн байх;
  • Дипломын голч дүн 3.0-аас багагүй байх;
  • Өргөдөл гаргах хугацаа хүртэл тухайн мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай байх;
  • Эрүүл мэндийн хувьд гадаадад урт хугацаагаар суралцах чадвартай байх (Эхний шатны шалгаруулалтад тэнцсэн өргөдөл гаргагчид эрүүл мэндийн нарийвчилсан үзлэгт орно);

Бүрдүүлэх материал:

  • Өргөдлийн маягт (Маягтыг http://laihua.csc.edu.cnцахим хуудсанд хандан бүртгүүлж, цахим хэлбэрээр өргөдлийн маягтыг бөглөж хэвэлнэ. Хэвлэсэн маягт дээр цээж зургаа нааж, гарын үсэг зурсан байна.)
  • Дипломын болон дүнгийн хуудсын нотариатаар баталгаажуулсан хуулбар, тэдгээрийг англи хэл дээр орчуулж баталгаажуулсан байх;
  • Их сургуулийн 2 багшэсхүлпрофессорын тодорхойлолт;
  • Ажлын газрын тодорхойлолт;
  • Суралцах (судалгааны) төлөвлөгөө (Суралцахаар зорьж буй хөтөлбөр, мэргэжлийн болон хувийн сонирхол, эх орондоо эргэж ирээд хэрхэн үр дүнтэй ажиллах тухай 500-аас доошгүй үгтэй зохиомж);
  • Бүтээл, судалгааны ажлын жагсаалт
  • Англи хэлний түвшинг тодорхойлох гэрчилгээ
  • Гадаад паспортын хуулбар

Шалгаруулалт:

Бичиг баримт бүрэн өргөдөл гаргагчдыг ХХМТГ-аас эхний шатны ярилцлагад урих ба шалгаруулалтын эцсийн шийдвэрийг Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллага болон Бэйхангийн их сургуулиас гаргана.

Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа:

2018 оны 2 дугаар сарын 19-ны өдөр

Холбоо барих хаяг:

Утас: 329236, 330782

Цахим шуудан: foreignrelation@cita.gov.mn, batbayar@cita.gov.mn

Харилцаа холбоо, мэдээллийн технолгийн газар