Зөвлөх инженерийн зэрэг олгов

 In Мэдээ мэдээлэл

Мэдээлэл холбооны салбарын мэргэжилтнүүдэд олгодог Зөвлөх инженерийн зэргийг өнөөдөр Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын хурлын танхимд гардууллаа. Энэ үеэр Сансрын болон хөдөлгөөнт холбооны чиглэлээр Д.Баатар, Х.Гансүх, З.Амгалан, Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн чиглэлээр П.Сонинбаяр, Ш.Очирхүү, Электрон техник, тоног төхөөрөмжүүдийн автоматжуулалт чиглэлээр Г.Дугарчулуун, Н.Дүгэрсүрэн, А.Тоджаргал, Д.Отгонхүү, Дамжуулах байгууламж, нягтруулгын систем чиглэлээр Н.Билгээ, Д.Долгорсүрэн, Н.Мандахбаатар, Программ хангамж, мэдээллийн систем чиглэлээр Д.Отгонболд, Мэдээллийн сүлжээ чиглэлээр Ц.Баясгалантөгс нарт Зөвлөх инженерийн зэрэг олгов.