ЕРӨНХИЙ АССЕМБЛЕЙН 14 ДҮГЭЭР ЧУУЛГАН, УДИРДЛАГЫН ХОРООНЫ ЭЭЛЖИТ 41 ДҮГЭЭР ХУРАЛДААН БАНГКОК ХОТНОО БОЛЖ БАЙНА

 In Фото мэдээ

2017 оны 11 дүгээр сарын 14-22-ны өдрүүдэд Ази, номхон далайн цахилгаан  холбооны байгууллага-АНДЦХБ (Asia-Pacific Telecommunity)-ын  гурван жил тутам зохион байгуулагддаг Ерөнхий Ассемблейн 14 дүгээр чуулга (Preperatory Meeting 14-th APT General Assembly)-нд бэлтгэх уулзалт,   Ерөнхий Ассемблейн 14 дүгээр чуулган (14-th APT Session of the General Assembly), Удирдлагын хорооны ээлжит 41 дүгээр хуралдаан  (41-th Session of the APT Management Committee) Тайландын Вант Улсын нийслэл Бангкок хотноо болж байна.

Тус хуралд 28 орны 104 төлөөлөгч оролцож байгаа бөгөөд Монгол Улсаас Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын Гадаад хамтын ажиллагааны дарга Б.Биндэръяа, Харилцаа холбооны зохицуулах хорооны хуралдааны нарийн бичгийн дарга Т.Наранмандах нар оролцож байна.

АНДЦХБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга хатагтай Ареван болон бусад холбогдох дарга нар хурлыг нээж үг хэлсэн бол Монгол Улсыг төлөөлж Тайландын вант улсад суугаа Монгол Улсын Элчин сайд Т.Төгсбилгүүн үг хэлсэн юм.

Энэ удаагийн АНДЦХБ-ын Ерөнхий Ассемблейн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв. Үүнд:

  • Дараагийн гурван жил Ерөнхий Ассемблейн хуралдааныг даргалах Ерөнхийлөгч болон дэд Ерөнхийлөгчдийг сонгов. Ерөнхийлөгчөөр хатагтай Ажарин Паттанапанчай /Тайланд/, Дэд ерөнхийлөгчөөр Доктор Саид Исмайл Шах /Пакистан/, Ноян Лю Зипинг /БНХАУ/ нар тус тус сонгогдов.
  • Ерөнхий Ассемблейн 14 дүгээр хуралдаан (14-th APT Session of the General Assembly), Удирдлагын хорооны ээлжит 41 дүгээр чуулга уулзалт(41-th Session of the APT Management Committee)-нд бэлтгэх тусгай ажлын хэсгүүдийн тайлан болон АНДЦХБ-ын Ерөнхий Ассемблейн 2015-2017 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж батлав.
  • 2018-2020 оны стратеги, зардлын төсөв, үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг хэлэлцэн батлав.
  • Ирэх 3 жилийн хугацаанд ажиллах АНДЦХБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болон Ерөнхий нарийн бичгийн даргын орлогчийг сонгох сонгууль явагдав. Хатагтай Ареван Хаорангси Ерөнхий нарийн бичгийн даргаар, Ноён Масанори Кондо Ерөнхий нарийн бичгийн даргын орлогчоор тус тус 100 хувийн саналаар сонгогдов.
  • АНДЦХБ-ын ирэх гурван жилд буюу 2018-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, стратеги болон санхүү, зардлын төсвийг хэлэлцэн батлав.