Ахмад холбоочин Д.Цэндсүрэнг “Алтангадас” одонгоор шагналаа

 In Мэдээ мэдээлэл

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын ахмад холбоочин Д.Цэндсүрэнг төрийн дээд “Алтангадас” одонгоор шагнасныг өнөөдөр гардууллаа. Д.Цэндсүрэн нь Увс аймгийн Баруунтуруун сумын холбоонд 1989-2001 он хүртэл техникчээр, Улаанбаатар хотын Автомат телефон станц-36 салбарт 2001-2008 он хүртэл касс, залгагчаар ажиллажээ.