“Дэлхийн харилцаа холбооны хөгжлийн Их хурал” /WTDC-17/ болж байна

 In Фото мэдээ

Олон улсын цахилгаан холбооны байгууллага /ОУЦХБ/-аас гурван жил тутамд зохион байгуулдаг, мэдээллийн технологи, цахилгаан холбооны салбарын олон улсын нийтлэг хөгжлийн бодлого, хандлагыг тодорхойлдог “Дэлхийн харилцаа холбооны хөгжлийн Их хурал” /WTDC-17/-ыг  2017 оны 10 дугаар сарын 09-20-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Аргентин Улсын Буэнос Айрес хотноо зохион байгуулж байна.

Энэ удаагийн хурал “Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэхэд мэдээлэл, харилцаа холбооны технологийг нэвтрүүлэх нь- ICT④SDGs” сэдвийн хүрээнд явагдаж байгаа бөгөөд нийт 193 улсын 1700 гаруй зочид төлөөлөгч нэг дор хуран чуулж, ОУЦХБ-ын Хөгжлийн товчооны 2018-2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөтэй танилцан, салбарын цаашдын хөгжлийн стратегийн талаар санал хэлэлцэж буй.

Энэхүү хуралд Монгол Улсыг төлөөлөн Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбат болон Харилцаа холбооны зохицуулах хорооны Хамтын ажиллагаа, харилцагчийн хэлтсийн дарга Б.Мягмарнаран нар оролцож байна.

Дашрамд дуулгахад, энэ жил ОУЦХБ-ын Хөгжлийн товчооны 25 жилийн ой тохиож буй билээ.