Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө

 In Мэдээ мэдээлэл

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын албан хаагчдын “Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг” өргөх ёслол өнөөдөр болж өндөрлөлөө. Тус газрын албан хаагч Л.Энхбат, Б.Бат-Эрдэнэ, С.Батнасан, Б.Биндэръяа, М.Оролзод, Ш.Самданжамц, Б.Чойжилгарав, Х.Азжаргал нарын найман хүн тангараг өргөж, Төрийн далбаандаа хүндэтгэл үзүүлэн, адис авсан юм.  Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбат тангараг өргөсөн нийт албан хаагчдад хандан “Төрийн захиргааны жинхэнэ албан хаагч болж байгаа та бүхэнд баяр хүргэе. Эх орон, төр түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр хичээнгүйлэн ажиллаарай” хэмээн энэхүү ёслолын үеэр захилаа.