ЦАХИМ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН “ХАРУУЛ ЗАНГИ 2017” ТЭМЦЭЭНИЙ БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

 In Мэдээ мэдээлэл

Олон нийтэд мэдээллийн аюулгүй байдлын талаарх үнэн зөв, бодитой ойлголт, мэдлэгийг бий болгох, төлөвшүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилгоор жил бүр зохиогддог цахим аюулгүй байдлын “Харуул занги” тэмцээний бүртгэл эхлээд байна. “Харуул занги 2017” тэмцээнийг “Цахим аюулгүй байдлын мэдээлэл, удирдлагын төв” ТББ болон “Үндэсний Дата Төв” УТҮГ 5 дахь жилдээ хамтран зохион байгуулж байна.

“Харуул занги” тэмцээн нь гурван үе шаттай явагдах ба цахим магадлан шинжилгээ, ёс зүйт довтолгоо болон хамгаалалт гэсэн үндсэн хэсгүүдтэй байна. Энэ жилийн хувьд дүрэмд өөрчлөлт орж хоёрдугаар шатанд шалгарсан 30 багаас оноогоор тэргүүлсэн эхний 7 баг болон оюутны 3 баг нийт 10 баг сүүлийн шатанд шалгаруулахаар болсон нь урьд жилүүдээс онцлог байна. Тэмцээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг http://www.haruulzangi.mn цахим хуудаснаас авна уу.

Манай тэмцээн нь өөрийгөө сорих, танин мэдэх, мэдээллийн аюулгүй байдлын мэдлэгээ бататгах хүсэлтэй хэн бүхэнд нээлттэй тул та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
Та http://www.haruulzangi.mn/register хаягаар орж бүртгүүлнэ үү.