ТЕНДЕРИЙН УРИЛГА

 In Фото мэдээ

 Тендер шалгаруулалтын нэр: Тоон телевизийн үйлчилгээний тасралтгүй байнгын  ажиллагаа,   чанар,  хамрах хүрээг сайжруулах

 Тендер шалгаруулалтын дугаар: ТН-05/17

1. Засгийн газрын тохируулагч агентлаг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Тоон телевизийн үйлчилгээний тасралтгүй байнгын ажиллагаа, чанар, хамрах хүрээг сайжруулах төслийн хүрээнд радио долгионы зурвасын шүүр нийлүүлэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

  1. Энэхүү үйлчилгээний тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа тендер тул www.tender.gov.mn  хаягаар орж дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.
  1. Цахим тендер шалгаруулалтыг Сангийн сайдын 2013 оны 07 дугаар тушаалаар батлагдсан “Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журам”-ын /www.tender.gov.mn-ээс үзнэ үү/ дагуу зохион байгуулна.
  1. Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50.000 / тавин мянга/ төгрөгийг Төрийн сан банкны 100900008042  тоот дансанд  /ХХМТГ   БНҮҮСан/  тушаана уу.
  1. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 45 хоногийн хугацаанд хүчинтэй байх ба “Тоон телевизийн үйлчилгээний тасралтгүй байнгын ажиллагаа, чанар, хамрах хүрээг сайжруулах”

Тендерийн хамт  5,000,000  /Таван сая / төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Цахим тендерт оролцогч цахим баталгаа гаргах эрх бүхий арилжааны банкаар цахим тендерийн баталгаа гаргуулна.

Тендерийг 2017 оны 07 дугаар сарын 24 -ний өдрийн 10.00 цагаас өмнө цахим системд ирүүлэх бөгөөд тендерийг 2017 оны 07 дугаар сарын 24 -ний өдрийн 11.00 цагт тендерийн нээлтэд оролцох хүсэлтэй оролцогчдыг байлцуулан нийтийн өмнө нээнэ.

Сонирхсон хуулийн этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар

Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн ахлах мэргэжилтэн Ш.Очирхүү

15160 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Сүхбаатарын талбай 1

Харилцах утас: 11-323945, факс: 11-322347

Өрөөний дугаар: 405

И-майл: ochirkhuu@cita.gov.mn

                    www.tender.gov.mn, www.cita.gov.mn, www.usof.gov.mn