Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтын зар

 In Мэдээ мэдээлэл

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОХИРУУЛАГЧ АГЕНТЛАГ ХАРИЛЦАА ХОЛБОО, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ГАЗРЫН ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ТУШААЛЫН АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ ТУХАЙ

Нэг. Мэргэшлийн шалгалтын зорилго

  • Харилцаа холбоо, мэндээллийн технологийн газрын төрийн жинхэнэ  албан тушаалын сул орон тоог анх орох  иргэдээс өрсөлдүүлэн шалгаруулж  нөхөхөд  төрийн албаны мэргэшлийн шалгалтын зорилго оршино.
  • “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам, заавар”, “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ыг Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn гэсэн цахим хуудсанд тавьсан бөгөөд бүртгүүлэх иргэд энэхүү журамтай заавал танилцсан байна.

Хоёр. Мэргэшлийн шалгалтын бүртгэл, зардал

  • Зарлагдаж буй сул орон тоонд тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар болон тусгай шаардлагыг хангасан, энэ албан тушаалд ажиллахыг хүссэн иргэнийг  бүртгэнэ.
  • Харилцаа холбоо, мэндээллийн технологийн газрын төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтад орохыг хүссэн иргэдийн бүртгэлийгЗасгийн газар(хуучнаар Ялалтын талбайн зүүн талд байрлах)-ын XI байрны 1 давхарт  2017 оны  05 дугаар сарын 02-03-ны өдөрүүдэд 09.00-12.00, 13.00-17.00 цагийн хооронд хүлээн авна.
  • Мэргэшлийн шалгалтад орох иргэн шалгалттай холбогдох зардлыг өөрөө хариуцах журамтай бөгөөд шалгалтын үйлчилгээний зардал 10 000 /арван мянган/ төгрөг болно.

Гурав.  Бүртгүүлэх иргэн дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ

  • Төрийн албан хаагчийн анкет  (Төрийн албан хаагчийн анкетыг  маягт N1-ийн дагуу бүрэн бөглөсөн байх);
  • Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эхийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт;
  • Мэргэшүүлэх сургалтанд хамрагдсан бол гэрчлэх баримт бичгийн  эх хувийг  хуулбарын хамт;
  • Иргэний үнэмлэхний эх, хуулбарын хамт;
  • “4 х 6”-гийн  хэмжээний  цээж зураг 2  хувь;
  • Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг  гэрчлэх баримт /Нийгмийн даатгал,  хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувийг  хуулбарын хамт;
  • 1990 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс хойш төрсөн иргэд цэргийн үүрэгтний үнэмлэхний  эх хувийг  хуулбарын хамт;
  • Шалгалтын үйлчилгээний төлбөр

Дөрөв. Шалгалтын хуваарь

  • Шалгалтын салбар комисс зарлагдсан ажлын байранд бүртгүүлэхээр хүссэн иргэдийн материалыг   тухайн ажлын байранд тавигдсан шаардлагыг хангасан эсэхэд нэг бүрчлэн тулган шалгаж, уг ажлын байранд тавигдсан шаардлага хангаагүй иргэний материалыг буцаана.
  • Ажлын байранд тавигдсан шаардлага хангаж, бүртгэгдсэн иргэдийн нэрс болон шалгалт  авах газар, хуваарийг 2017оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 14.00 цагт Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn гэсэн цахим хуудсаар мэдээлэх болно.

Ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох шалгалт

  1. Ур чадварын түвшин тогтоох шалгалт /Ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох шалгалтад тэнцсэн иргэн өгнө/
  2. Мэдлэг, хандлага, зан үйлийг тодорхойлох шалгалт /Ур чадварын түвшин тогтоох шалгалтад тэнцсэн иргэн өгнө/

Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтад өгөх  иргэд  Иргэний үнэмлэхтэйгээ ирнэ. Шалгалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг  Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 86 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам, заавар”-тай танилцаж, авна уу.

Тав. Мэдээлэл лавлагаа

  • Ажлын байранд тавигдсан шаардлагын талаар захиалга өгсөн байгууллага Харилцаа холбоо, мэндээллийн технологийн газрын 330790, 330780дугаарын утсаар холбогдож  лавлагаа авч  болно.
  • Мэргэшлийн шалгалттай  холбоотой асуудлаар Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны  266135, 264413 дугаарын утсаар холбогдож  лавлагаа авч  болно.

Ажлын байранд тавигдах шаардлагын дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.